1045
 
 

АНУ-Д ЗҮРХНИЙ ХАГАЛГААНД ОРСОН 9 ХҮҮХЭД ТУСГАЙ ОНГОЦООР ИРЛЭЭ

АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse” байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр  өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.

1045

Тодруулбал, уг байгууллагын "Children’s Heart Project" -ийн хүрээнд зүрхний хагалгаанд орсон есөн хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт олон улсын хүмүүнлэгийн онгоцоор ирээд байна. 

Ээж О.Пүрэвсүрэн хэлэхдээ "Миний хүүд ирээдүйн амьдрал бэлэглэсэнд маш их баярлалаа. Одоо миний хүү дуртай зүйлээ ууж идэж, дуртай тоглоомоороо тоглож байна. Миний хүү хэзээ ч ядархаагүй эрч хүчтэй байгааг харах үнэхээр сайхан байна" гэлээ. 

Эх орондоо ирсэн иргэдийг “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.