1045
 
 

“ЗАЛУУ ГЭР БҮЛ” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

1045

Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Залуу гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хамтран зохион байгуулагчаар ДЗМОУБ Хөвсгөл ОНХ, аймгийн “Уран дөш” хүүхдийн зуслан юм.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүл хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн Ц.Бурмаа хэлэхдээ:
“Зүтгэл-Итгэл-Санаачлага”-ыг дэмжих жил, “Залуучуудын хөгжлийн сар”-ын аяны хүрээнд төлөвлөгдөж буй ажил юм. Энэ хөтөлбөр нь залуу гэр бүлийг дэмжих, гэр бүлийн боловсрол олгох зорилготой. Уг үйл ажиллагаа нь 8 дугаар сарын 21-24 ний өдрүүдэд  “Уран дөш” зусланд гэр бүлийн ээлж болж зохион байгуулагдана. Энэ гэр бүлийн ээлжийн онцлог нь залуу гэр бүлд зориулсан гурван өдрийн хөтөлбөрийг бэлдэж байгаа аж. Энэ хөтөлбөрт төрийн болон төрийн бус байгууллагын 18-34 насны 20-30 залуу гэр бүлийг хамруулахаар төлөвлөсөн. Тухайн гэр бүл нь сургуулийн насны нэг хүүхдийн хамт гурван гишүүнтэйгээр хамрагдана.
Хөтөлбөрт:
-  “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалт
-  “Гэр бүлийн харилцаа” сургалт
-  “Гэр бүлийн баяр хөөр” хөтөлбөр
-  “Тоглоомын тойрог” хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр
-  “Өртөөчилсөн хөгжөөнт хөтөлбөр”
-  “Хамтач гэр бүл” бүлгийн ажил
-  “Зүрхнээс зүрхэнд” хосын тэмцээн
-  “Сэтгэл зүйчийн цаг” ганцаарчилсан болон хосын зөвлөгөөнд хамрагдах боломжтой гэх мэт гэр бүлийн харилцааг сайжруулах, эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын боловсрол олгох, аз жаргалтай гэр бүлийн тоог нэмэгдүүлэх юм.
Уг хөтөлбөрийг дэмжин ажиллах тухай хүсэлтийг агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал нарт илгээж байгаа аж. Хүсэлтийг хүлээн авсан байгууллага нь ажилчдаасаа хамрагдах гэр бүлийн мэдээлэл бүртгэлийг 8 дугаар сарын 18-ний дотор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт мэдэгдэх юм байна.