1045
 
 

ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ИРГЭДЭД ХҮРЛЭЭ

1045

Хөвсгөл аймгийн “Зүтгэл, итгэл, санаачилгыг дэмжих” 2020 оны нэрлэсэн жилийн хүрээнд хүн амын бүлгүүдэд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, гэр бүлийн боловсрол, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг зохион байгуулжээ. Тус ажлыг Хөвсгөл аймгийн хилийн 0257 дугаар ангийн харьяа хилийн застав, 11 салбарын алба хаагчид гэр бүлийн гишүүдийн хамт хамрагджээ. Үүнд:
    Ханх суманд байрлах  0117 дугаар салбар
    Эрдэнэбулган суманд байрлах 0299 дүгээр салбар
    Цагаан-Үүр суманд байрлах 0233 дугаар салбар, Цагаан-нуур  суманд байрлах 0258 дугаар салбар
    Улаан-Уул суманд байрлах 0298 дугаар салбар
    Баянзүрх сумын хээрийн 0232 дугаар салбар
    Баянзүрх 0313 дугаар салбар 
    Цэцэрлэг суманд байрлах 0231 дугаар салбаруудад сэтгэл зүй, гэр бүлийн боловсрол, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг хүргэх ажлыг хамтран хэрэгжүүлсэн. 
Явуулын үйлчилгээний  хүрээнд: 
•    Гэр бүлийн боловсролын  сургалт явуулсан. “Гэр бүл үүрэг хүлээгч болох нь”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “Гэр бүлийн гишүүдийн харилцаа хандлага сэтгэл зүй”, “Хувь хүний хөгжил” сэдвүүдээр сургалт оржээ. Гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог хөгжүүлэхэд чиглэгдсэн хамт олны оролцоот, хөгжөөн, цэнгээнт арга хэмжээ зохион байгуулсан аж.
•    Сэтгэл зүйн ганцаарчилсан болон хосын зөвлөгөө
•    Бүлгийн ажил, хэлэлцүүлэг /тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн/
•    Гэр бүлийн гишүүдийн хөгжөөнт тэмцээн зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулсан байна. 
Арга хэмжээг 2020 оны 06 дугаар сарын 29-өөс 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл  Хөвсгөл аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын залуучууд хөгжлийн төвийн мэргэжилтэн Л.Отгончимэг, Г.Баасансүрэн, Сэтгэл зүйч Э.Баасанбаяр нар хамтран зохион байгуулсан аж.