1045
 
 

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД УХААЛАГ УТАС АШИГЛАХЫГ ХОРИГЛОЛОО

Засгийн газрын есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлнэ  гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Ингэснээр цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байна.  
Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг тул утас нээлттэй. Эцэг эхчүүд сургалтын үеэр холбоо барих шаардлага гарвал багш нартай холбогдоно. Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй юм байна.