1045
 
 

ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ “СӨРӨГ” ХАРИУ ГАРЧЭЭ

1045

Ховд аймгийн Цэцэг суманд Тарваган тахлын сэжигтэй тохиолдол 2020 оны 8-р сарын 15-ны өдөр бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын шийдвэрээр Цэцэг сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан байсан.
Харин тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй 42 настай иргэний нян илрүүлэх шинжилгээний хариу “Сөрөг” гарчээ.
Уг мэдээлэлтэй холбогдуулан 8-р сарын 17-ноос аймгийн Онцгой комисс хуралдаж Жаргалант сум болон Цэцэг сумын хяналтын постыг буулгах үүрэг өглөө.
Мөн мэргэжлийн байгууллагуудаас гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй зөөвөрлөж, худалдаалахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.