1045
 
 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД ТАНХИМЫН ХИЧЭЭЛД БЭЛЭН ҮҮ?

1045

Улсын онцгой комисс болон Засаг даргын тамгын газраас шийдвэр гарч хичээл Есдүгээр сарын 1-ээс эхлэхээр тогтсон.
Энэ хичээлийн жилд бүтцийн хувьд өөрчлөлт орсон. Онцгой байдалд хичээл явагдаж буйтай холбогдуулан гурван улиралтай боллоо. 1-р улирал 16 долоо хоног буюу Арван хоёрдугаар сарын 18 хүртэл хичээллэнэ. Үүнээс хойш томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед зургаан долоо хоног амарна. 2-р улирал Хоёрдугаар сараас Дөрөвдүгээр сар хүртэл найман долоо хоног хичээллэж, 3-р улирал есөн долоо хоног хичээллэнэ.
Бага ангид математик, монгол хэлний хичээл албан ёсоор танхимаар орж бусад хичээл нь цахимаар орно. Дунд ангид математик, монгол хэл, түүх, нийгэм, биологи, газарзүй, хими гэх мэт суурь боловсролын найман төрлийн хичээл танхимаар орж бусад хичээл цахимаар орно. Ахлах ангид математик, монгол хэл болон гурван хичээлийг сонгож орохоор тухайн хичээлийн зохицуулалт хийгдэж байна.
Мөн хичээл сургууль болон халдвар хамгаалалтын үйл ажиллагаа, эцэг эх албан байгууллага хамтарч ажиллах тухай А17-р журамд баталжээ.
Энэ талаарх мэдээллийг Хөвсгөл аймгийн БСУГ-ын мэргэжил арга зүйн хэлтсийн дарга Я.Дүүрэнбилэгээс тодрууллаа.
Үндэсний хэмжээнд хичээлийн жил 2020 оны 9-р сарын 1-нд эхэлнэ. Хүмүүсийн хүсэж байгаа мэдээлэл гэвэл А17 тушаалтай холбоотой таван өдрийн хичээлийн гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар ороход ямар зохицуулалт байх вэ? ямар ямар хичээлүүд танхимаар орох вэ? гэдэг хүлээлт байна. Улаанбаатар хот болон аймгийн төв,Эрдэнэт, Дарханы сургуулиуд дээрх хуваариар хичээл орно. Харин сумын төвийн сургуулиуд хичээлийн таван өдрөө бүх хичээл орох ёстой цаг, агуулгын хүрээнд орно. Хүмүүс таван өдрийн аль, аль өдөр нь орох вэ? гэж их асууж байна. Энэ бол А17 журмын хүрээнд сургуульд зохицуулах эрхийг өгсөн. Мөрөнгийн гурав, хоёр гэсэн харьцаатайгаар хичээлд орох сургуулиуд тус журмаар баримталж байгаа хамгийн гол зүйл бол миний хүүхдэд оногдох талбайн хэмжээ, ариутгал цэвэрлэгээ, халдвар хамгаалал, агааржуулалт, эрүүл аюулгүйн эрсдэлийг бууруулах бүх арга хэмжээг бүх сургуулиуд иж бүрэн хийгээд хичээлийн үйл явцтай зэрэгцэж явахаар ажиллаж байна.