1045
 
 

ХОВДЫН НОГОО НИЙСЛЭЛД

1045

Ховд аймаг бол жил бүрийн намар арвин ургац хураан авдаг нутгийн нэг билээ. Ногоочид өөрсдийн бүтээгдэхүүнээ орон нутагтаа борлуулаад зогсохгүй нийслэл хот руугаа тээвэрлэн зарах сонирхол өндөр байдаг. Гэвч Улаанбаатар хотод очоод борлуулах талбай газаргүйгээс хямд үнээр бөөндөх, хугацаа алдан ногооны чанар муудах гэх мэт хүндрэлүүд гардаг.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баянзүрх дүүрэгт “Жуковын талбай”, “Тэнгэр плаза” төвийн өмнөх талбай болон Чингэлтэй дүүрэгт “Барилгачдын талбай” гэсэн цэгүүдэд Ховдын ногоочдод ногоогоо борлуулах зах гаргаж өгчээ. Тиймээс нийслэлчүүд Ховдын ногоог хямд гар дамжуулалгүй худалдан авах боломж бүрдээд байгааг дуулгая.