1045
 
 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН УНШИГЧАА ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛЛОО

1045

Аймгийн нийтийн номын сан нь анх 1947 онд 1000 номтой, нэг орон тоотойгоор аймгийн дугуйлангийн дэргэд "Уншлагын газар” нэртэйгээр байгуулагдсан. Одоо номын сан нь 78000 гаруй номоор уншигчдад үйлчлэхэд бэлэн байна. 2020 оны гуравдугаар сараас гэрээр ном олгох үйлчилгээ рүү шилжсэн бол долоо дугаар сараас танхимын уншлагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан сургуулийн хүүхдүүдийг хүлээн авах бэлтгэлийг улсын онцгой комиссын зөвлөмжийн дагуу хийж уншигчдаа хүлээн авахад бэлэн болсон байна. Бага ангийн сурагчдын уншлагын танхим нь нэг удаагийн ээлжид 25 хүүхэд суух боломжтойгоор сандал ширээг байрлуулсан. Нэг хүүхэд нэг ширээнд суух, гараа ариутгах, зай барих гэсэн хорио дэглэмийн үеийн зөвлөмжийн дагуу хоёр цаг хүртэлх хугацаанд үйлчлүүлэх боломжтой. Нийтийн номын сангаас цаг тутамд цонхоор агааржуулалт оруулах, анги танхимын халдваргүйжүүлэлтийг хийх гэсэн төлөвлөгөөтэйгөөр бэлтгэсэн. Номын сангаас насанд хүрэгчдэд зориулсан үйлчилгээ авах боломжгүй байгаа иргэдэд зориулан “Номын богц” үйлчилгээ гаргасан. Та жилд нэг удаа номын богцноос өөрийн хүссэн 2-3 номыг  сонгон долоо хоногийн хугацаатайгаар үнэ төлбөргүй авч үйлчлүүлэх боломжтой.  
Мөн “Монголын залуучуудын өдөр”-т зориулан “Уламжлал-хүмүүжлийн холбоо” ахмад үеийнхний уран бүтээлүүдээр нээлттэй үзэсгэлэнг Нийтийн номын сан гаргасан учраас сонсогч та очиж үзээрэй.