1045
 
 

“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ӨРНӨЖ БАЙНА

1045

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа тул Ховд аймгийн ЕБС, Цэцэрлэгийн орчны бүс авто замын уулзваруудад цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Жишээлбэл: Аймгийн төв буюу Жаргалант сумын тухайд ерөнхий боловсролын долоон сургууль, арван дөрвөн цэцэрлэгийн орчны бүсэд замын цагдаа болон нийтийн хэв журам хамгаалах тасгийн нийт 25 албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
Тэд “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчны бүс, авто зам, уулзваруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зохицуулалт  хийж, хяналт тавих замаар  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна. Эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Ховд аймгийн Цагдаагийн газраас уриаллаа.