1045
 
 

ХОВД ИХ СУРГУУЛЬ ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

1045

9-р сарын 01-ний энэ өдөр баруун бүсийн ууган их сургууль Ховд их сургууль нь журмын дагуу бэлтгэлээ хангаж сургалтын үйл ажиллагааг цахимаар эхлүүллээ. 2020-2021 оны хичээлийн жилд  тус сургууль нь 200 гаруй багш ажилчид, нийт 1600 гаруй оюутантай сургалтын үйл ажиллагаа явуулна. Үүний 200 гаруй нь шинээр элсэн суралцаж буй оюутан юм.
Ховд Их сургуулийн хамт олон энэ жил:
- Цар тахлын үед цахим сургалтын олон хэлбэрийг сургалтдаа нэвтрүүлэх
- Зарим хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэх
- Шинээр нээсэн Дуу хөгжмийн багш, Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн бакалаврын, Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийн сургалтыг чанартай явуулах
- Их сургуулиа хөгжүүлэх мастер төлөвлөгөөний 2-р шатны зорилтыг амжилттай хэрэгжүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлжээ. Мөн энэ хичээлийн жилд танхимын болон танхимын бус сургалтыг хослуулж, шинээр 3 хөтөлбөрийн сургалтыг эхлүүлж байгаа юм байна.