1045
 
 

БАГАНУУР ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

1045

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Багануур дүүрэгт ажиллалаа. Багануур дүүргийн хувьд энэ онд улс нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 50 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагджээ. Үүнээс боловсрол, нийгмийн салбарын болон зам талбай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж дууссан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 70 хувьтай хэрэгжиж байгаа юм. Энэ сарын 15-наас эхлэн гэр хорооллын иргэдийн зуух яндангийн битүүмжлэл, стандартын хэмжээнд байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг хийх аж. Багануур дүүргийн хувьд 4000 гаруй айл өрх гэр хороололд амьдарч байна. Эдгээр айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, зөв галлагааны зөвлөмжийг хүргэж ажиллахаар бэлтгэл ажил хангагдсан байгааг Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн энэ үеэр мэдээллээ.