1045
 
 

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

1045

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн зургаан цэцэрлэгт 3-5 насны 2176 хүүхэд суралцаж байна. Сургуулийн өмнөх боловсролыг мэргэжлийн төвшинд олгох багшийг ажлын байранд мэргэшүүлэх, хүүхэд бүрийн зөв дадал хэвшилтэй болгох зорилгоор цэцэрлэгийн багш нарыг сургалтад хамрууллаа.  Боловсролын хэлтсийн санаачилгаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран "СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга зүй" сэдэвт сургалтыг хийсэн юм. Сургалтад 75 арга зүйч, багш нар хамрагдаж, 100 хувийн ирцтэйгээр боллоо.
Сургалтыг Сургуулийн Өмнөх Боловсрол хариуцсан арга зүйч Ж.Шинэбаяр, 23 дугаар цэцэрлэгийн арга зүйч М.Күмысай, 187 дугаар цэцэрлэгийн арга зүйч М.Болор-Эрдэнэ нар үндсэн 4 чиглэлийн дагуу багш нарт арга зүйн зөвлөгөөг өгсөн юм.