1045
 
 

МОНГОЛ БИЧИГ ЦАХИМААР СУРААРАЙ

Эх хэл, бичиг соёлоо хамгаалах хамгийн бодит тэмцэл бас үйлдэл бол Үндэсний босоо Монгол бичгээ сурах юм. Тиймд сүүлийн үед Цахим орчинд Монголчууд нэгдэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, зарим нь бүүр бодит үйлдлүүд хийж эхэлжээ. Үүний нэг нь Багшийн туслах институт бөгөөд эднийх Багшийн туслах аппликэйшн болон цахим хуудсаараа дамжуулаад Монгол бичгээ сурах, сэргээх хүсэлтэй хүн бүрт зориулсан Үнэ төлбөргүй хичээлүүдийг оруулаад эхэлсэн аж.

1045

Энэ тухай Багшийн туслах институтийн маркетингийн менежер Д.Удвал “БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Түнляо хотын сургуулиудад ирэх Есдүгээр сараас эхлэн Монгол хэлээр хичээл орохыг хориглоод байгаа билээ. Үүнээс болоод хүмүүс эсэргүүцлийн бослого хөдөлгөөн өрнүүлж байна. Тиймээс бид цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тэнд байгаа хүмүүст бага ч гэсэн дэм болох үүднээс Монгол бичгийн хичээлүүдээ үнэ төлбөргүй болгосон. Тэрхүү хичээлийг дан ганц Өвөр Монголчууд биш төрийн албан хаагчдаас эхлээд Монгол бичиг сурах хүсэлтэй хүн бүхэнд зориулж байгаа юм” гэлээ.

Багшийн туслах апп 2020 оны Хоёрдугаар сард нээлтээ хийсэн. ЭЕШ-д бэлдэх долоон хичээлийг анхны контент болгож гаргаад энэ жил 32 мянган хүүхдэд Элсэлтийн шалгалт өгөх байсан бол 16 мянга гаруй хүүхдэд хүрч ажилласан байна. Энэ жил 800 оноо авсан 124 хүүхдээс багшийн туслах апп –ыг ашигласан хүүхэд 60 байсан нь их том үр дүн байна. Энэ Есдүгээр сарын 1-нээс дунд, ахлах ангийн хичээлүүдийг оруулснаар баян хоосон ялгаагүй хүүхэд бүр цахим боловсролыг авах боломжийг нээж өгч байгаа юм байна. Бидний эх хэл бичиг соёлоо хамгаалан авч үлдэх хамгийн бодитой үйлдэл бол Үндэсний босоо Монгол бичгээ сурах юм. Тиймээс хүн бүр Монгол бичгээ сурч энэ тэмцэлд гар бие оролцъё тус байгууллагын хамт олон уриаллаа.

Bagshiintuslah800.mn гэсэн цахим хуудас
Багшийн туслах800 аппликэйшн