1045
 
 

ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭМЧИЛГЭЭНИЙ ЭХЛЭЛ АЯН ЭХЭЛЛЭЭ

1045

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/408 дугаар тушаал, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах” тухай тушаалыг үндэслэн “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяныг эхлүүллээ. Аян 9 дүгээр сарын 7-оос 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэхүү аянаар эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны ёс зүй, хамт олны харилцаа хандлага байгууллагын соёлыг сайжруулахыг зорьсон юм. Аянд Хөвсгөл аймгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн ажилтан, албан хаагч нар хамрагдах юм. Энэ үеэр Эрүүл мэндийн ажилтан, байгууллагад чиглэн:
•    Ажилтны хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрийг дотооддоо батлан хэрэгжүүлнэ.
•    Эмнэлгийн тасаг, нэгж дээрх хөтөлбөрийн дагуу эерэг хандлагын ач холбогдлын талаар шинэ санаа, санаачилга гарган, бодит үр дүнд хүргэнэ. 
•    Байгууллагын тасаг, нэгж бүр ажлын байрны 5С хэрэгжүүлнэ.
•    Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн дүрмийг сурталчлах, мөрдөлтөд хяналт тавина.
•    Хамт олонтойгоо найрсгаар мэндэлж, эерэг хэвшилд суралцах нөлөөллийг үзүүлнэ. 
Харин иргэд, үйлчлүүлэгчдэд: 
•    Тэдэнтэй хүндэтгэлтэй харилцан, эерэг харилцааг эрхэмлэн тусламж үйлчилгээ үзүүлнэ. 
•    Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ баримтлах эрх, үүргийг сурталчилна.
•    Тэдний санал гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж  судалгаа дүгнэлт гаргана.
Иргэн бүрийн эрүүл энхийн төлөө зөвхөн эмчилгээний анагаах үйлчилгээг хүргэхээс гадна харилцааны эерэг хандлага нь эмчилгээнд нөлөөлнө гэсэн бодлогыг баримтлан ажиллаж буй Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт талархаж байна. Иргэн та ч бас эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ эерэг хандлагыг нэн тэргүүнд тавиарай. Танд  эрүүл энхийг хүсье.