1045
 
 

ХИЛЭНТИЙН ГҮҮР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОНО

1045

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хилэнтийн гүүр хүртэлх замыг улсын төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай болгох саналыг холбогдох байгууллагуудад  аймаг орон нутгийн зүгээс хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч шийдэгдээгүй өнөөдрийг хүрчээ. Харин энэ жил тухайн хэсгийн замыг хатуу хучилттай болгохоор шийдвэрлэгдсэн байна. Авто замын мастер төлөвлөгөөний дагуу Мөрөн сумын Хөвсгөл Геологийн байрнаас урагш Дулааны станц хүртэлх 1,6 км замыг  улсын чанартай авто зам тавих юм. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг Хөвсгөл аймгийн авто замын сангаас санхүүжүүлж энэ жил хатуу хучилттай зам хийгдэх ажлыг эхлүүллээ.