1045
 
 

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 81%-ТАЙ БАЙНА

1045

Энэ удаагийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дүүргийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцсан юм. Тодруулбал дэд бүтцийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 82%, Төсөвт байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 79% байгааг Дэд Бүтэц Үйлдвэр Үйлчилгээний Хэлтсээс  мэдээллээ. 
“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн зүгээс УДДТ-8-н тоног төхөөрөмжийг өргөтгөх нэн шаардлагатай, “Багануур-Ус” ААТҮГ цэвэр, бохир усны автомашин, крантай машин, экскаватор шаардлагатай байгаа зэрэг бусад тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцсэн юм.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн Улаанбаатар Захирагчийн Ажлын Албанд нэн даруй УДДТ-8-н тоног төхөөрөмжийг өргөтгөх асуудлыг уламжилж шийдвэрлүүлэх мөн байгууллагуудад үлдсэн хугацаанд дутуу ажлуудаа гүйцээх, Сууц Өмчлөгчдийн Холбоонд айл өрхийн өр авлагыг барагдуулж мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг чиглэл бүрээр түргэн шуурхай чанартай гүйцэтгэхэд анхаарч ажиллах үүрэг өглөө.

Эх сурвалж: Багануур дүүрэг ЗДТГ