1045
 
 

ХОСОЛСОН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1045

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмайн хороотой хамтран “Өндөр уулнаас болон гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагаа“-ны хосолсон дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Хэрлэн голын “Өндөр эрэг” гэдэг газарт зохион байгуулсан юм. Сургалтыг дүүргийн Улаан загалмайн хорооны холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж усанд живсэн болон ууланд осолдсон иргэнд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар онол болон дадлага хослуулснаараа онцлог байлаа.