1045
 
 

НАЛАЙХЫН АВТО ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖ, ҮЛДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛАА ДУУСГАНА

1045

Налайхын авто замыг хэсэгчилж хаах асуудлаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра:
Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпын гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн олон улсад гарсан цар тахалтай холбоотой авто замын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид Монгол Улсад орж ирээд хөл хорионд орсны дараа ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Налайхын 20,9 км авто замын өнгө хучилт, туузан хаалт, явган болон дугуйн зам зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой. Ажлын явцад авто замыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн гэдгийг мэдээллээ.  Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргэж нүхэн гарцаар гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийгдэнэ гэдгийг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал онцоллоо. Налайхын авто замыг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 25-ны хооронд хэсэгчилж хаана.

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар