1045
 
 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖ “E-MONGOLIA“

Иргэд төрийн үйлчилгээ, лавлагааг цахимаар авах боломжтой боллоо. Тодруулбал иргэн та цахим нэг цонхны үйлчилгээ буюу e-mongolia.mn цахим хуудас болон E-Mongolia гар утасны апп-ын тусламжтайгаар 52 төрлийн лавлагаа, үйлчилгээг авч болно.  Харилцаа Холбоо Мэдээлэл Технологийн газар 2020 ондо багтааж төрин 181 төрлийн үйлчилгээг нэвтрүүлж, цаашлаад төрийн 450 орчим үйлчилгээ цахимд шилжих ажээ. Энэхүү платформыг хөгжүүлэхдээ тэд Истон улсын цахим засаглалыг жишиг болгон тус улсын цахим засаглалын академитай хамтран ажилласан байна.

1045

Тэгвэл энэ мэдээллийг авч үйлчлүүлэх ёстой эзэд буюу иргэд энэ тухай ямар мэдээлэлтэй байгааг сурвалжиллаа.

Та Төрийн ямар ямар үйлчилгээг цахимаар авч байсан бэ. Цахимаар авч болдог өөр ямар үйлчилгээнүүдийн талаар мэдэх вэ? гэж иргэдээс асуухад “Цахимыг нээх мэддэггүй. Залуу хүүхдүүд л гадарлах байх”, “Сонирхож үзэж амжаагүй л байна”, “Сайн мэдэхгүй л байна”, “Халамжийн үйлчилгээг л цахимаар авч байсан” хэмээн хариулав. Үүнээс харахад олон хүн цахим нэг цонхны үйлчилгээний талаар тодорхой ойлголт, мэдээлэл багатай байна. Мөн түүнчлэн ихэнх хэрэглэгч тоон бичиг үсгийн боловсрол тааруу байгаа юм.

Иргэдэд мэдээлэхэд одоогийн байдлаар  Барилгын инженерчлэлийн үйл ажиллагаа , Бизнес эрхлэлт, Боловсрол, Гэр бүл, Жолоодох эрх, тээврийн хэрэгслийн, Зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлт акт, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, Нийгмийн хамгаалал , Татвар, төлбөр тооцоо,  Хууль сахиулах, Үл хөдлөх эд хөрөнгө зэргийн лавлагааг цахимаас шууд авч болно. Эдгээр лавлагаа мэдээж зарим нь төлбөртэй, зарим нь төлбөргүй юм.  

E-Mongolia хөтөлбөрийн ач холбогдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын РТНМСБ газрын дарга А.Золзаяа хэлэхдээ “Өнөөгийн төрийн үйлчилгээ нь шат дамжлага ихтэй, хүнд сурталтай, зардал ихтэй, хяналтгүй зэрэг гомдлыг дагуулсаар байна. Тэр бүх гомдол саналыг шийдэх зорилгоор бид төрийн үйлчилгээнд дижитал шинэчлэл хийж байна. Энэ нь олон талаар ач холбогдолтой ба нэг жишээ дурдхад 2017 оны судалгаагаар 416 мянга гаруй иргэн цалингийн зээл авч байж. Ингэхдээ нэг иргэн дунджаар 9000 төгрөгийн зардал гаргадаг байна. Харин дижитал шилжилт хийснээр зөвхөн банкны салбарт гэхэд л 3.7 тэрбум төгрөг хэмнэхээр харагдаж байна. Ганц санхүү гэлтгүй цахим шилжилт хийснээр иргэдийн цагийг маш их хэмнэнэ, байгаль орчинд хүртэл ээлтэй” гэв.

1045

Яг одоогийн байдлаар E-Mongolia портал сайтаар 6100 орчим үйлчилгээг иргэд бие даан аваад байгаа гэв. Харин интернэтээр үйлчилгээ авах боломжгүй хүмүүсийн хувьд Нэг цэгийн үйлчилгээний төвд хандаж, нэг цонхноос төрийн бүх үйлчилгээг авч болно.

Цаашид Харилцаа Холбоо, Мэдээлэл Технологийн газрын зүгээс цахим шилжилт хийхэд түүнтэй холбоотой хууль дүрэм шинэчлэх, төрийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэх, иргэдийн тоон бичиг үсгийн чадвар, цахимаар үйлчилгээ авах чадварыг нэмэгдүүлэх, E-Mongolia төслийг сурталчлах тал дээр зохих арга хэмжээг авч ажиллах ажээ.

Уншигч та энэхүү хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Аравдугаар сарын 09-11-ний өдөр Мишээл экспо төвд болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT-Expo-2020” үзэсгэлэнг зориорой.