1045
 
 

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР-28

“Хэл, соёл оюун  санааны тусгаар тогтнол” уриатай “Номын баяр-2020” үндэсний номын өдөр Есдүгээр сарын 14, 15-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Жил бүр хавар, намрын улиралд зохиогддог уг өдөрлөг нь өнгөрсөн хавар цар тахлын хөл хорионоос үүдэж хавар түр завсарлаад байсан ч хөл хорио цуцлагдсантай холбоотойгоор энэ намар өргөн хүрээтэй зохион байгуулагдлаа. 

1045

“Номын баяр-2020” хэд хэдэн онцлогтой зохиогдов. Номын үзэсгэлэн зөвхөн номоор хязгаарлагдсангүй. Зохиолч Б.Шүүдэрцэцгийн “Шүүдэр” продакшиний асарт “Ану хатан” ураг сайхны киноны өмсгөлийг үзүүлсэн нь анхаарал татлаа. 

1045

Цар тахал монгол улсад хэрхэн нөлөөлсөн талаар “Монцамэ” агентлаг цөөн зургаар бүхнийг илэрхийлсэн үзэсгэлэн гаргасан байв. Үзэсгэлэнгийн зургуудаас:

1045 1045
Дээр хэлсэнчлэн энэ жил “Хэл, соёл оюун  санааны тусгаар тогтнол” уриан доор зохион байгуулагдсан номын баярт монгол бичгийн үзэсгэлэн болон үндэсний хэрэглэлийн талаар танилцуулах асар гарсан байв. 

1045

Энэ жил хүүхдийн номын асар урьд жилүүдтэй харьцуулахад төрлөө нэмсэн байсны сацуу үйлчлүүлж буй хүүхдийн тоо ч чамгүй их байв. Тэдгээр асраас онцолбол, Монголын анхны комик ном болох “Динза”, “Цүндээлэй, Цондоолой” хүүхдийн комикууд дахин худалдаанд гарчээ. 

1045

Номын баярт оролцоход мөнгө бус хүсэл хамгийн чухал. Жил бүрийн номын баярт хуучин болон хямдралтай номын худалдаа болдог. Мөн ховор номуудыг эндээс л олох боломжтой байдаг талаар номын баярт тав дах жилдээ оролцож буй Ж.Тэнгис хэлээд “Кэнзобуро Оэ зохиолчийн социализмын үед орчуулагдаж байсан номыг олж авсандаа баяртай байна. Мөн төсөөлж байгаагүй содон зохиолуудыг ч олох боломжтой байдаг учраас номын баярт оролцох дуртай” гэв.

1045 Сурвалжлагыг Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн Дөрөвдүгээр ангийн оюутан С.Ану-Үжин бэлтгэв.