1045
 
 

НОХОЙГОО БҮҮ СУЛ ТАВЬ

1045

ДЭМБ-аас жил бүрийн есдүгээр сарын 28-ныг Галзуу өвчинтэй тэмцэх өдөр болгон зарласан байдаг. Галзуу өвчин бол хүний төв мэдрэлийн системийг сонгомолоор гэмтээдэг эмчилгээ байхгүй, үхлээр төгсдөг өвчин  юм.
Энэ өвчин нь дэлхийн 150 гаруй улс оронд тархсанаас 56% нь Азид, 44% нь Африкт бүртгэгдэг байна. Дэлхий дахинаа галзуу өвчнөөр жилд 55000 гаруй хүн нас барсан. Үүний 50 гаруй нь 5-15 насны хүүхэд байдаг. Нэг сая шахам мал, амьтан үхэж, галзуу өвчний эрсдэлд өртсөний улмаас жилд 15 сая хүн өртөлтийн вакцинд хамрагддаг. Монгол улсад 1950-аад оноос галзуу өвчнийг хянаж, бүртгэлжүүлж, мэдээлж эхэлсэн. Монгол улсын 21 аймгийн 285 сум, зургаан дүүрэгт мал, амьтны галзуугийн өвчлөл бүртгэгддэг байгалийн голомттой нь тогтоогдсон байна.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн мал, амьтны өвчлөлийн 15-17% нь Хөвсгөл аймагт бүртгэгддэг. Галзуугийн голомт байгалийн бүс бүслүүрийн хувьд ойт хээр ба хээрийн бүсэд орших дээрх 17 сумдад голомтлон оршдог байна. Эрсдэлийн суурь үзүүлэлтээр үнэлгээ хийхэд Цагаан-Уул, Галт, Баянзүрх, Их-Уул сумдад хамгийн их өндөр эрсдэлтэй нь гарчээ.
Хөвсгөл аймагт галзуу өвчний эрсдэлд өртөж байгаа нийт хүн амын 50% нь Мөрөн суманд бүртгэгддэг. Эрсдэлд өртсөн хүмүүсийн 82,3% нь ихэвчлэн эзэнтэй нохойд уруулж галзуугийн эрсдэлд өртдөг байна.
Энэ жил Хөвсгөл  аймгийн Зооноз өвчин судлалын төв “Нохойгоо бүү сул тавь” уриан дор Ирээдүй сургуулийн хүүхдүүдэд галзуу өвчнөөс сэргийлэх сургалт хийлээ. Мөн эрсдэлд өртсөн иргэдэд галзуу өвчний талаар мэдээлэл өгч, Эрүүл мэндийн Байгууллагуудад галзуу өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэжээ