1045
 
 

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ

“Мэргэжлийн хяналт”-ын байгууллага гуравдугаар улирлын байдлаар төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ 65 хувьтай хийгдэж байна. Хүнсний аюулгүй байдал иргэн таны төлөө сэдэвт сарын аяныг эхлүүлэхээр төлөвлөж, ажлын төлөвлөгөөг боловсруулсан. Уг аян Булган аймгийн бүх сум, тосгондын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр явагдах юм байна. Энэ талаар Булган аймгийн “Мэргэжлийн хяналт”-ын газрын Төрийн захиргаа ажлын удирдлагын хэлтсийн дарга Б.Долгорсүрэнээс тодруулав.
Сарын аяны хүрээнд хоёр бүлэг төлөвлөгөө боловсруулж байна. Нэгдүгээр хяналт шалгалтад хамрагдаж байгаа эрсдэл өндөртэй кремт бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлыг хангах. Хүнсний худалдааны бүтээгдэхүүний шошго, хэрэглэх заавраа өөрсдөө уншаад аюулгүй байдлаа хангах тал дээр иргэдийг сургалтаар хангана. Аж ахуй нэгжүүдэд хүнсний аюулгүй байдлын хуулиа сурталчлан ажиллана. Хоёрдугаарт хоол үйлдвэрлэл тэр тусмаа Ерөнхий боловсролын сургуулиуд, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага дээр хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс нэмэлт бүтээгдэхүүн ашиглахгүй байх чиглэлээр сургалт сурталчилгаа өгч хамтарч ажиллана.
 Эрүүл хүнс сонгон хэрэглэж эрүүл мэнд, хайртай дотнын хүмүүсээ хамгаалах боломж таны гарт бий. Тиймээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, хэрэглэх заавар, дуусах хугацааг харж хэвшээрэй.