1045
 
 

ЗАВГҮЙ ХҮҮХДҮҮД

“Дүрэмгүй хонх” нэвтрүүлэг өдөр бүрийн гурван цаг гучин минутад эхэлдэг. Миний хувьд хичээлээ тараад ядарснаа ч үл мартан нэвтрүүлэгтээ инээлдэн оролцож байгаа дүү нараа хараад бахархах сэтгэл,  урам авах сэтгэл төрдөг. Тэд маш ухаалаг. Нэвтрүүлгийн явцад хэчнээн ухаалаг юмсыг ярьдаг гэж санана.  Яг л том болсон хүмүүс шиг хэрсүү бас завгүй.

1045Мөн тэд нэвтрүүлгийн туршид муугүй найзууд болцгоожээ. Тэр ч байтугай бие биеэсээ маш олон зүйл суралцдаг гэсэн. Радио руу явах замдаа хөтөлбөртөө яаж оролцох уу, сэдвээ хэрхэн илэрхийлэх үү гээд л... Мөн эфирт гаргасан алдаа, өөрсдийнхөө сул талыг ажиглан хуваалцаж засах шийдлийг нь хоорондоо ярилцдаг гэсэн. “Дүрэмгүй хонх” нэвтрүүлгийн Даваа гарагийн хөтлөгч Ө.Хуланжин хэлэхдээ "Би Амина найзаасаа ямар ч хүнтэй үнэнчээр нөхөрлөж чаддаг зан чанараас нь үлгэр жишээ авдаг" гэлээ.

1045Нэвтрүүлэг гучин минутын турш үргэлжилдэг. Тэд нэвтрүүлгээ дуусаад шууд гэртээ харьдаггүй. Багштайгаа уулзаж дараагийн дугаарын хөтөлбөрөө ярилцана бас өнөөдөр хэрхэн байсан талаар сэтгэгдлээ ч хуваалцана. Дуусаад өөр дугуйлан секцдээ явахгүй бол шууд гэртээ харьцгаадаг.

Ийм хичээнгүй хүүхдүүдийг хараад би дотроо өөрийгөө тэдний насан дээр ангидаа тоглож л өдрийг өнгөрөөдөг байснаа бодож тэднээр бахархлаа.

1045