1045
 
 

ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН АЖИЛ 60 ХУВЬТАЙ БАЙНА

1045

Жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх замаар баруун бүсийн аймгуудын хэрэглээг бүрэн хангах “Ховд эко цементийн үйлдвэр”-ийн барилгын ажил 60 хувьтай үргэлжилж байна.
Энэхүү томоохон бүтээн байгуулалтын бүрэлдэхүүн барилгын ажлыг гүйцэтгэж буй 10 компанид 460 гаруй ажилчин ажиллаж байгаа билээ.
Цементийн үйлдвэртэй болсноор орон сууцны үнэ 30-40 хувь буурсан байна. Ингэснээр иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрах, томоохон барилга бүтээн байгуулалт эрчимтэй өрнөх нөхцөл бүрдэх юм. Тус үйлдвэр ашиглалтад орсноор 2000 –аад ажлын байр бий болох тооцоо бий.