1045
 
 

ХОВД АЙМГИЙН 113 ИРГЭН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

1045

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2020 оны 10-р сарын 1-ний өдрийн зарлигаар Ховд аймгийн 171 эрхмийг төрийн дээд шагнал хүртлээ. Үүний дагуу Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээг 10-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Эрүүл мэнд, Хууль, Хөдөө аж ахуй, Хүнс, худалдаа, Барилга, Дэд бүтэц, Спорт, Урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ салбар бүртээ манлайлан орон нутгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө зүтгэсэн хөдөлмөрөө төрд үнэлүүлж 113 иргэн Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.