1045
 
 

ОУ-ЫН УУЛЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Энэ оны 10 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа ОУУХ-ны Ерөнхий Ассамблейд 40 гаруй орны 100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Мөн энэхүү Ассамблейд ОБЕГ, БОАЯЖ, БТСХ, Олимпын хороо, Монголын уулын аяллын клубүүд, ахмад уулчид зэрэг 120 гаруй хүн оролцож байна. Уулын спорт нь байгаль орчин, аялал жуулчлал, спорт гэсэн 3 том цогц асуудлын нийлбэр байдаг. Эгнээндээ 60 гаруй орны 90 гаруй холбоодын гишүүнчлэл бүхий ОУУХ нь эдгээр 3 цогц асуудлуудаас гадна өнгөрсөн жилийн тайлан, ирэх жилийн стратеги төлөвлөгөө, салбар хороодын гишүүнчлэлийн сонгууль зэргийг эдгээр өдрүүдэд хэлэлцэж шийдэх юм байна. Монголын талаас Монголын Уулчдын Үндэсний Холбоо уг арга хэмжээг хариуцан зохион байгуулж байгаа юм байна.  Энэхүү Ассамблейн үеэр гаднын зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчлах үүднээс “Соёлын өдөрлөг” тусгай арга хэмжээг 10 сарын  7-ны өдөр зохион байгуулах юм байна. Ассамблейн үеэр бодлого төлөвлөлт, сургалт, хог хаягдлын менежмент, эрсдэлээс сэргийлэх зэргээс гадна улс орнуудын тамирчдын талаар хэлэлцэх юм байна.