1045
 
 

УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛ 55.8 ХУВЬТАЙ БАЙНА

1045

Энэ жил цаг агаарын хувьд боломжийн хур тунадас элбэгтэй байсан нь таримал ургамлын ургалтанд сайнаар нөлөөлж урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 20.7 мянган га талбайгаас 48.0 мянган тонн ургац хураан авах тооцоог гаргаад байна.
Цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг технологийн хугацаанд чанартай гүйцэтгэж чадвал буудай, төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээгээ дотоодын ургацаас хангах боломжтой. 
Намрын ургац хураалтад үр тарианы 47 комбайн, төмс хүнсний ногооны 28 хураагч техник ажиллахаар техник засварын ажил бүрэн хийгдсэн. Ургац хураалт цаг уурын ямар нэгэн хүндрэл гарахгүй бол 15-21 хоногт хийж гүйцэтгэх төлөвтэй байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлж байна. 
ХХААХҮЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу Их дээд сургууль, МСҮТөвдүүдэд оюутан залуусыг ургац хураалтын ажилд уриалан, татан оруулахаар аймгийн Засаг даргын албан тоотыг хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар найман их дээд сургуулийн 170 гаруй оюутан, 28 төрийн байгууллагын 228 албан хаагч, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн түр ажилтан 156 иргэн  хүнсний ногооны ургац хураалтад ажиллаж байна.