1045
 
 

“ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ” АЯН 12 ДУГААР САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

1045

Галлагааны улиралд зуух, пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөх, хүхээгийн хаалтыг хаасан зэргээс шалтгаалан угаартах  нөхцөл бүрддэг. Тиймээс улсын хэмжээнд 2020 оны 09 дүгээр сарын 1- нээс эхлэн 12 дугаар сарын 20-нийг дуустал “Яндангаа хөөлье” аяныг явуулж байна. Аяны хүрээнд холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Мөн Дархан Гэр бүлийн радио 104.5 салбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газартай хамтран Дархан сумын 3-р багийн иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Гэр бүлийн радиогийн хамт олноос 15 ширхэг нарны зайн хураагууртай олон сувагт радио станц айлуудад бэлэглэлээ.
Иргэд та бүхнийг энэхүү аянд нэгдэн яндангаа хөөлж өөрийн болон хайртай дотны хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хайрлан хамгаалахыг уриалж байна.