1045
 
 

ПИЙШИН ЗУУХНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ ЯНДАНГАА ХӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙГ УРИАЛАВ

1045

Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгааг ОБГ-аас мэдээллээ.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа хамтран ард иргэдийг пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж яндангаа хөөлөх хэрэгтэйг уриалж байна. Аймгийн хэмжээнд он гарсаар 68 удаагийн гал түймрийн зөрчил дуудлага бүртгэгдсэн. Гарсан галын шалтгаан нөхцөлийг тогтооход 80 орчим хувь нь пийшин зуух, яндангийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гарсан байна. Иймээс ард иргэдийг өвлийн хүйт орохоос өмнө яндангаа хөөлж, пийшин зуухны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл зөвлөгөөг өглөө.