1045
 
 

ХӨВСГӨЛ АЙМАГТ ТОМУУГИЙН 8960 ХҮН ТУН ВАКЦИН ИРЖЭЭ

1045

Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Тус өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх улирал ирж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгт  3,8 хувь нь  томуу, томуу төст өвчин эзэлсэн. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэгсэд нийт эмчлүүлэгчдийн 3,4 хувийг эзэлж байна.
Үүнтэй холбоотой Хөвсгөл аймагт томуугийн 8960 хүн тун вакцин ирсэн байна. Энэ  сарын 6-наас эхлэн Мөрөн суманд тав хүртэлх насны хүүхдүүд, аймгийн хэмжээнд ахмад настан, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, эмнэлгийн ажилчдад хийж эхэллээ. Тус вакциныг бага насны хүүхдэд эцэг эхийн зөвшөөрлөөр хийж байна.