1045
 
 

“НАЛАЙХЫН ГОЁЛ-2020“ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

1045

"НАЛАЙХЫН ГОЁЛ-2020" үйл ажиллагаанд дүүрэгт хувцас захиалга, засвар, гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцлоо.
Налайхын гоёл арга хэмжээ 2018-2020 оны хооронд “Соёлын үйлдвэрлэл” Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хамтдаа хөгжинө- Налайхад үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулагдаж байна. 
      Энэ үеэр үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг сорих, дээшлүүлэх, харилцан туршлага солилцлоо.