1045
 
 

123 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

1045

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтэд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, 123 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Долгорсүрэн болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл, боловсролын салбарын удирдлагууд, цэцэрлэгийн багш, ажилчид оролцлоо.
Будаг нь үнэртсэн шинэхэн барилгын өргөтгөлөө хүлээн авч байгаа 123 дугаар цэцэрлэгийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.