1045
 
 

ХАЛААЛТ ДУЛААНЫ ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

1045

Аймгийн Тамгын газрын дарга С.Соёлчхүү, Хотын захирагчийн алба, “Эрдэнэт-Ус” Орон Нутгийн Өмчит Хувьцаат Компани хамтран 6-р микрийн 10 дугаар байрны айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, 11-р хорооллын ус, дулаан хуваарилах төвд үзлэг хийжээ. 
           Үзлэгийн явцад 6-р хорооллын 10-р байрны урд байрлалтай “Хулж” төв нь халаалтаа тус орон сууцны шугам сүлжээнээс авч, дулааны шугамд эргэлтийн насос зөвшөөрөлгүй суурилуулснаас шалтгаалан айл өрхийн халаалтад доголдол үүсч дулааны хэвийн горимд сөрөг нөлөө үзүүлж байсныг тогтоосон байна. Иймд холбогдох мэргэжлийн байгууллагуудад үзлэг, шалгалт хийж арга хэмжээ авах талаар чиглэл өгчээ.  
           11-р хорооллын ус дулаан хуваарилах төвд халаалтын хэмжилт хийхэд айл өрх рүү гарч байгаа халаалтын температур 52 градус байна. Мэргэжлийн хүнээс тодруулахад энэ нь хэвийн горим аж.
Айл өрхүүд хувийн орон сууцандаа насос суурилуулснаас шалтгаалж бусад хувийн  орон сууцны дулааны горим алдагдах нөхцөлийг үүсгэж байна. Тиймээс иргэдийг хариуцлагатай байхыг анхаарууллаа.