1045
 
 

315 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ БЭЛЭН БОЛЛОО

1045

Орхон аймаг, Хөгжлийн банкны төлөөллүүд түрээсийн орон сууцны барилга хүлээж авах болон санхүүгийн эргэн төлөлттэй холбоотой гэрээнд гарын үсэг зурлаа. 
     315 айлын түрээсийн орон сууцанд хамрагдахаар 6000 гаруй иргэн материал ирүүлсэн байна. Үүнээс шаардлага хангасан 1400 гаруй иргэн байгаа аж. Эдгээр иргэдийн дунд сугалаа явагдаж хамрагдах иргэд тодорхой болох юм. 
     Түрээсийн орон сууцны журмын дагуу төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн ажилтнууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл,  гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон гэр бүлд тус тус түрээслүүлэх юм. Үлдсэн 90 орон сууцыг худалдан борлуулах ажээ.         
http://www.erdenet.mn/