1045
 
 

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

1045

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс 2020 оны 3 дугаар улирлын гүйцэтгэлийн тайланг танилцуулж, сахилга хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Хѳтѳлбѳр ёсоор алба хаагчдын гуравдугаар улирлын сахилга, хариуцлагын нөхцөл байдал, хэлтсээс зохион байгуулсан ажил, арга хэмжээ болон тасаг, хэсгүүдээс дотооддоо зохион байгуулсан ажлын танилцуулгыг хийсэн юм. Бас алба хаагчдаас санал асуулга авч, хэлэлцүүлэг явууллаа. Зөвлөгөөний үеэр Цагдаагийн хэлтсийн зөвлөх ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Дорж "Цагдаагийн алба хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх нь" сэдвээр сургалт ярилцлага хийлээ. Мөн "Гурван ухааны эрин" ТББ-ын Багануур дахь салбарын мэргэжилтэн П.Энхсоёл "Харилцаа хандлага" сэдвээр ярилцсан юм. Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал цахимаар оролцож алба хаагч нарт мэдээ мэдээлэл ѳгч, цаашид анхаарвал зохих асуудлаар дэд даргаас ѳгсѳн үүрэг чиглэлийг танилцуулав. Хариуцлага амжилтын үндэс мѳн гэдгийг цагдаагийн албан хаагчдад уриалсан юм.