1045
 
 

ИРГЭДЭЭ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

1045

Эрүүл мэндийн яам улс орон даяар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулахаар боллоо. Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн уг үзлэг оношлогоог хийхээр болсон байна. Ингэхдээ дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгүүдийг багцлан хамруулах ажээ.

Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэнэ. Бас үзлэгт суурилж эрүүл мэндийн эрсдлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах юм байна. Даатгуулагчид 18-34 насны урьдчилан сэргийлэх багцад БЗДХ, Сүрьеэгийн илрүүлэг үзлэг орох бол 40-өөс дээш насны даатгуулагчид нийт найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийх юм.  Үүнд: Ходоод, Улаан хоолой, Умайн хүзүү, Түрүү булчирхай, Цөс, Нойр булчирхай, Элэг, Бөөрний үзлэг багтах ажээ. Үзлэг оношилгоог харьяалагдах өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хийж байгааг ЭМЯ-ны эх сурвалж хэллээ. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамрагдахад эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагатай. Хэрвээ даатгал төлдөггүй бол сайн дурын даатгалд 28,800 төгрөг төлөөд энэ үзлэгт хамрагдаж болох юм байна.