1045
 
 

“ҮЕРХЭЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1045

Хөвсгөл Гэр бүлийн радио 104.5, “Мөрөн үр жимстэй гэр бүл” НҮТББ хамтран өсвөр насны хүүхдүүдэд “Үерхэл” сэдвээр “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10-р ангийн хүүхдүүдэд сургалт зохион байгууллаа. Өсвөр насны хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй буруу үерхлийн зан үйл, сөрөг үр дагавар, харилцааны асуудлын талаарх үнэн бодит, зөв мэдээллийг өгөх нь сургалтын зорилго байсан юм. Мөн ирээдүйн бат бэх гэр бүлийн суурийг бий болгох мэдлэгийг нэмэгдүүлэх ач тустай. Сургалтыг “Мөрөн үр жимстэй гэр бүл” НҮТББ-ын сургагч багш, гэр бүлийн зөвлөх Г.Шижирбаатар удирдан зохион байгууллаа. Тус агуулгын хүрээнд: 
-    Үерхлээр дамжуулан төлөвших нь
-    Зөв болон буруу үерхэл
-    Үерхэлд тавигдах шаардлага
-    Үерхлийн хил хязгаар
-    Гэр бүлд бэлтгэхийн өмнөх ойлголт 
зэрэг асуудлуудыг хөндсөн нь хүүхдүүдэд хэрэгцээт мэдээлэл болсон байна. Өсвөрийнхний  Үерхлийн талаарх ойлголт зөв байснаар эрүүл мэнд, үнэт зүйл, нандин насны асуудлуудаа зөвөөр даван туулах чадвартай болох юм.