1045
 
 

ТӨРИЙН БОДЛОГО УЯЛДАА ХОЛБООТОЙ БОЛСОН ЦАГТ ЯДУУРАЛ БУУРНА

Дэлхий дахинаа жил бүр  10-р сарын 17-27 ны хооронд Ядуурлыг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн олон нийтэд хэрхэн яаж ядуурлаас ангижрах тухай дуу хоолойг хүргэдэг. 

2030 он гэхэд дэлхийн улсууд ядуурлыг устгана гэсэн маш том зорилго тавьсан. Тогтвортой хөгжлийн зорилго "Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй" уриатай. Бодит байдал дээр дэлхий дээр 30 сая хүүхэд ядуурал дунд өсөж байна. Харин Монгол улсад гурван иргэн тутмын нэг нь ядуу байгаа гэсэн судалгаа бий. 

Гэтэл Хүний эрхийн түгээмэл тунхаглалд: “Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгааг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аз жаргалыг тэтгэхэд хүрэлцэхүйц амжиргаатай байх хэрэгтэй” гэсэн ч Монголд Ядуурлын устгах зорилт хэрэгжихгүй хэвээр байна. Ядуурал нь ажилгүйдэл, нийгмийн гадуурхал, байгалийн гамшиг, өвчлөл, боловсрол зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. 

 2030 он тун удахгүй ирнэ. Монгол Улс  хэзээ, хэрхэн яаж ЯДУУРЛАА устгах боломжтой байна вэ? Үүнд хариулт авахаар Үндэсний Хөгжлийн Газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор, дэд профессор А.Мөнхболдтой ярилцлаа.  

1045
"1990 оноос хойш Үндэсний хэмжээний 5 дахь бодлогоо гаргаж байна. Энэ 30 жилийн хугацааг эргээд харахаар нийгмийн дээд давхаргынхан өөрсдийн эрх ашигт нийцсэн бодлогоо гаргасаар явж байна.дунд хэсэг нь өөрсдийн өдөр тутмын ажлыг аваад явж байна. та бидэн шиг хүмүүс байна. Харин нийгмийн 30 хувь гээд байгаа ядуу хүмүүс үнэндээ орхигдчихоод байгаа.  Эний өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй, санаа тавьдаг хүн олдохгүй байна. өнөөдөр бид юу ярьж байна вэ? гэхээр мөнгө ярьдаг, эдийн засгаа тэлнэ гэж ярьдаг. Мэдээж зөв.

Гэхдээ Төрийн үндсэн үүрэг юу юм бэ? 
1.    Нутаг дэвсгэрээ хамгаалах, тусгаар тогтнолоо хамгаалах 
2.    Шударга ёсыг тогтоох 
3.    Эмзэг ядуу хэсгээ халамжлах нь улс байхын үүрэг. 

Статистик ярих нь их амархан. 28,4 хувь байна гээд. Таны надаас асууж байгаа асуултыг би ойлгож байна. би танд тоо хэлж чадна. 2025 он гэхэд 20% болгоно гэж. Гэхдээ энэ хэлж байгаа тоо, амьдрал хоёр тэс өөр. Өнөөгийн байгаа нийгэм, эдийн засгийн бүтэц, байгаа байдлаар хэзээ ч ядуурал устахгүй. Бид эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Сэтгэлгээ ядуу байх тусмаа ядуурал улам гүнзгийрнэ. Алсын хараа 2050, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн ч сэтгэлгээ өөрчлөгдөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Ийм олон бодлог би таны өмнө хэвлээд тавьсан байна. Яг үнэндээ ядуурал бол салбар дундын, үндэсний, хүн бүрийн асуудал. Ядуурлаас хамааралгүй нэг ч хүн Монголд байхгүй. Гэтэл дөнгөж сая төсөв хэлэлцэж байна. Ядуурлыг бууруулах чиглэлээр нэг ч үг байхгүй, нэг ч төсөв байхгүй" хэмээв.

2019 онд Үндэсний Хөгжлийн газраас  “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг” батлуулсан ч хэрэгжээгүй. Энэ нь юутай холбоотой вэ? гэхээр сэтгэлгээ, санхүү хоёр байхгүй учраас 2030 он гэхэд ядуурал устахгүй хэвээр байна гэдгийг хэллээ. Үүний шалтгааныг Үндэсний Хөгжлийн Газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор, дэд профессор А.Мөнхболдоос тодрууллаа. 
              
"Манай дээд удирдлагууд, бүхлээр нь авч үзвэл Монгол улс өөрийгөө олоогүй байна. Философио олж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн Баримжаат Эдийн засаг юм. Гэтэл энийг ойлгохгүй хүмүүс мөнгөний бодлого барьж, төсөв зохиож байна. Ийм байгаа цагт ядуурлыг устгаж, монгол орныг хөгжүүлнэ гэдэг маш хол. Гуравхан сая хүн амтай, баялагтай улс ядуурлыг бууруулах тийм хэцүү биш. Үндэсний тооцооллоор үзэхэд Монгол улс гаднаас зээл авахгүйгээр хөгжих бүрэн боломжтой гэж гардаг. Гэтэл тэр нөөц боломжуудаа харахгүйгээр гаднаас зээлээ авсаар, ард түмнээ ядуурлаас гаргах биш нэмээд өрөнд оруулсаар байна. Мэдээж улс орон бүр 17 зорилгыг бүгдийг хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс Үндэсний хөгжлийн газраас судалгаа хийсний дараа нийт 86 шалгуур үзүүлэлтийг үндэсний хэмжээнд хөгжүүлж, сайжруулах боломжтой гэдгийг боловсруулаад гаргасан ч Засгийн газраас батлаагүй хэвээр байна.  
Монгол улсад нөөц бололцоо хангалттай бий. Ийм үед зөвхөн өөрийгөө бодох биш ард түмнээ, улс эх орноо бодох сэтгэл, сэтгэлгээ л дутаж байна. Ажил хийгдэхгүй байгаагийн гол шалтгаан салбар хоорондын, бүс хоорондын уялдаа холбоо огт алга. Гарч байгаа бүхий л хөтөлбөрүүд уялдаатай ажиллавал улс орон хөгжинө" гэлээ.

Японы жишээ: Японы засгийн газар нийгэмдээ тулгарч байгаа асуудлыг судалж, задлан шинжилгээ хийсний дараа Нийгэм 5:0  гэдэг бодлого гаргасан. Бодлогод нийгэмд тулгарч байгаа  асуудал нь Хүн амын хөгшрөлт. Тиймээс Япон залуучууд руу гэр бүлийн хөгжлийн бодлогыг боловсролын системтэй нь хамтатган хэрэгжүүлсэн. Залуу гэр бүлүүдийг дэмжинэ. Тэднийг нийгэмд хэрэгтэй байгаа мэргэжлээр үнэгүй сургаж эхэлсэн жишээ бий. 
Яг үүн шиг Монгол улс эдийн засгаа тэлж, хүн амаа ядуурлаас гаргах гэж байгаа бол хамгийн сайн үр дүн өгөх төслүүдийг санхүүжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх, өөрсдөө үйлдвэрлэгчид болох, хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.