1045
 
 

ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ-2 АЯН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэрэг 2018 онд 5000 мянга гаруй байсан бол 2020 оны эхний 6 сарын байдлаар 2500 давж, өнгөрсөн хугацаанд гэмт хэргийн улмаас иргэд аж ахуй нэгж байгууллагад нийтдээ 52 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Иймд Монгол банк, Монголын банкнуудын холбоотой хамтарч “Залилах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам Нягтал” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан.

1045
“Ятгах тусам нягтал” нэрийг 2 дугаар шатанд “Нягтлах тусам аюулгүй” нэрээр өөрчлөн санхүүжилтийгг Хаан банк шийдвэрлэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө, удирдамжийг Мөрдөн байцаах алба, Монголбанк, Хаан банк хамтран баталж 2020 онд 2 сарын хугацаатай олон нийтэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг дүүрэг, орон нутгийн мөрдөн байцаах тасгийн алба хаагчдын дэмжлэг авч ажиллав.

1045

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах тасгийн дарга нарт 5 заалттай зөвлөмж хүргүүлэн, богино хэмжээний видео шторк 21, зурагт постер 22, тараах материал зурагт хуудас 3,800 ширхэгийг бэлтгэн фэйсбүүк, цахим орчинд байршуулж, зурагт хуудсуудыг зах, худалдааны төв, хүн олноор цуглардаг банк, үзвэр, үйлчилгээний газрдуудад байрлуулан, тус хэлтсийн алба хаагчдаас Арслан.мн, MNB, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвд ярилцлага өгч олон нийтэд мэдээлэл хүргэсэн.  

“Ятгах тусам нягтал” арга хэмжээний үр дүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд энэ оны 1 дүгээр сард 543 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар буюу 98 хэргээр буурсан.

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион явуулсан “Нягтлах тусам аюулгүй” арга хэмжээний хүрээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 107 хэргээр буюу 9,8 хувиар, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийг 2019 оны мөн үетэй харьцуулахад 252 хэргээр буюу 8,8 хувиар, мөн иргэд, аж ахуй нэгж байгууллагад учирсан хохирол 2,5 тэрбум төгрөгөөр буюу 11,3 хувиар тус тус буурсан эерэг үр дүн гарсан байна.

ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ-2

1045

1045

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас зохион байгуулсан “Ятгах тусам нягтал -1”, “Нягтлах тусам аюулгүй” аяны үргэлжлэл болгож Монгол улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2019 оны 6 сарын 6-ны өдөр шинэчлэгдэн батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал ирэх аюул занал, хохирлыг танин мэдүүлэх, цахим орчинд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилан болон цахим гэмт хэрэгт өртөх иргэдийн тоо болон хохирлыг бууруулахад зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ний хооронд “Ятгах тусам нягтал-2” аяныг Голомт банктай хамтран зохион байгуулахаар болжээ. 

1045