1045
 
 

МАЛЫН ХУЛГАЙН ЯЛ ШИЙТГЭЛ ЧАНГАРЛАА

1045

Улсын хэмжээнд “Мал мах” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 23 сум, нэг тосгоныг уг арга хэмжээнд хамруулж байгаа юм. Ажлын хүрээнд Мөрөн сумаас гарах, орох дөрвөн цэг болон Намнангийн ар, бүх сумдад явуулын болон байнгын пост ажиллаж байна.   
“Мал мах” нэгдсэн арга хэмжээнд хуульд зааснаар мал мах тээвэрлэж яваа ир гэн малын гарал үүслийн бичигтэй байх. 23 суманд цахим хэлбэрээр малын эмчээс авч байна.
Цагдаагийн газрын арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтаар гарал үүслийн бичиггүй “Мал мах” тээвэрлэж яваад илэрсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 13.5.1.1 –д заасан иргэнийг 150 нэгжээр хуулийн этгээдийг 1500 нэгжээр торгох арга хэмжээ авч байгаа.
Энэ мэдээллийг Цагдаагийн газраас сошиал ертөнцөөр дамжуулан хүргэж байна. Гэвч иргэд ойлгохгүй байна уу? Хариуцлага хүлээх чадваргүй байна уу? Хувь хүний хандлагаас болоод мал махаа гарал үүслийн бичиггүйгээр тээвэрлэн ирж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ачаалал үүсгэх зөрчлүүд гарсаар байна. 
Сүүлийн үед малын хулгайн ял шийтгэл чангарсан. Айлаас нэг ишиг хулгайлсан ч ял авна. Мөн малын хулгайгаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд малаа хариулгатай байлгах шаардлагатайг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.