1045
 
 

“СҮҮДЭР БҮҮ ТУСГА” СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХӨВСГӨЛД

1045

“Сүүдэр бүү тусга” аян нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой. Тус аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, ДЗМОУБ, JCI ОУБ-аас зохион байгуулж байна. Аян Хөвсгөл аймагт 2020 оны 9 дүгээр сарын 10-аас 10 дугаар сарын 10-ны  өдрүүдэд амжилттай өрнөлөө. Энэ үеэр дөрвөн чиглэлийн 20 гаруй үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Л.Төмөрбаатар баталж сумдад чиглэл хүргэн 92 хувьтай ажиллажээ.  
Хүүхдийн эрх хамгаалах аян нь сумдын төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд үйл ажиллагаагаар дамжуулан 13500 гаруй иргэдийг хамрууллаа. Үүнээс 1483 нь хүүхэд байсан. 
Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран иргэдийг мэдээллээр хангаснаас Хөвсгөл Гэр бүлийн радио 104,5-тай хамтран “Би хариуцлагатай аав, ээж” сэдвийн хүрээнд шууд нэвтрүүлэгт оролцож сонсогчдод хууль, эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлсэн байна. Мөн арав гаруй эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд эргэлт хяналт хийж эцэг эх асран хамгаалагчдад зөвлөмж өгчээ.