1045
 
 

АЖЛЫН БАЙРАНД ГАР УТАС ЗӨВ ХЭРЭГЛЭХИЙГ УРИЛЛАА

1045

       Өнөө үед цахимаар, утсаар бүхнийг амжуулах боломжтой болсон нь дэвшил. Гэвч ажлын байранд үзлэгийн үед эмчилгээ хийх явцад  утас дуугарч анхаарал сарниулах үе бишгүй байдаг.
       Тиймээс Налайх Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгийн хамт олон  “Эерэг хандлага, эмчилгээний эхлэлийг гар утасны зохистой хэрэглээгээр” уриалгыг эхлүүллээ.
Ажлын байранд гар утас хэрэглэхгүй байхыг тус хамт олон 100 хувиар дэмжсэн байна.
       Мөн ажлын байранд үйлчлүүлэгч, эмчлүүлэгчтэй байх үед утсаар ярихгүй байх соёлыг нэвтрүүлэхээр ахлах сувилагч Б.Батцэцэг дүрэм, журмыг боловсруулан, бусад тасгийнхныг ч нэгдэхийг хүслээ.
       Энэхүү санаачилга нь ажилдаа анхаарлаа бүрэн хандуулж, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчидтэй харилцахад ямар нэгэн зүйлд сатаарахгүй байх, бие биедээ зөв шаардлага тавьж, бусдад жишиг болох зорилготой юм.   

Эх сурвалж:Налайх эрүүл мэндийн төв