1045
 
 

АМНЫ ХААЛТЫГ АЛХАМ ТУТАМДАА ЗҮҮЖ ХЭВШҮҮЛЬЕ

1045

Налайх Эрүүл мэндийн төвийн Онош зүйн тасгийн хамт олон "Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" аяныг амны хаалтыг алхам тутамдаа зүүж хэвшүүлэх уриалгаар үргэлжлүүлж байна.
     Иргэд эрүүл мэндийн их, бага олон шалтгаанаар эмнэлгийн байгууллагад хандах нь элбэг. Тухайлбал Налайх ЭМТ-ийн Лабораторид өдөрт 150 орчим хүн шинжилгээ өгөхөөр ирж, давхардсан тоогоор 430 орчим шинжилгээ хийгддэг байна.
         Үүнээс үзэхэд эрүүл мэндийн байгууллагаар олон шалтгаанаар их хүн, нэг дор цугларч, үйлчлүүлэх нь халдварын хамгийн эрсдэл өндөртэй орчинг бүрдүүлдэг. Тиймээс уриалгад нийт иргэд, үйлчлүүлэгчдийг болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ нэгтгэж ажилласаар байна.  ХҮН БҮР ХИЧЭЭЦГЭЭЕ-ЭЕРЭГ БАЙЦГААЯ.
ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖ-ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЦГААЯ.