1045
 
 

ХҮЧИРХИЙЛЭЛ МЭДЭЭЛЭГЧИЙГ ХУУЛИАР ХАМГААЛДАГ

Хүүхэд хамгийн ихээр хамгаалагддаг, хайрлагддаг газар уг нь ГЭР БҮЛ. Гэвч хүүхэд гэртээ, ойр дотнын хүмүүсийнхээ хажууд байхдаа хүчирхийлэлд өртөж, амь насаа алдсаар байна. Тэр дундаа бэлгийн хүчирхийлэл, амь насанд нь халдах тохиолдол ихэссэн.

ЦЕГ-аас гаргасан сүүлийн найман сарын мэдээгээр ахуйн хүрээнд архидаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсний улмаас 82 хүүхдийн алтан амь эрсэджээ. Хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ онд ирсэн нийт дуудлагын 20,1 хувийг Хүүхэд хамгааллын дуудлага эзэлжээ. Авууштай тоон мэдээлэл гэвэл сүүлийн хоёр жилийн байдлаар иргэд, эцэг эх, хүүхэд хүмүүжлийн ажилтнууд, багш, нийгмийн ажилтнууд хүүхэд хүчирхийллийн мэдээлэл өгөхөөр 108 утсанд хандах нь 2 дахин өссөн байна.  

1045
Хүүхэд өөрийгөө хамгаалж, бүрэн илэрхийлэх чадваргүй. Тиймээс ямар нэг байдлаар эрсдэлтэй байгаа бол хэн ч байсан 108 болон 102 утас руу мэдээлэх үүрэгтэй. Тал талын  ийм оролцоотой хамтын ажил хийгдснээр хүүхэд эрсдэлд өртөх нь багасах юм. Тэгвэл хүн бүр хүүхэд хамгаалалд анхаарал хандуулахад ямар арга зам байгаа тухай Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалаас тодрууллаа. 

Сүүлийн үед бэлгийн хүчирхийлэлд өртөх нь ихэслээ. Өнгөрсөн оны байдлаар 253, энэ оны 8 сарын байдлаар 160 гаруй тохиолдол байна. Хүчирхийлэлд өртсөн нийт хохироргчдын хувьд эцэг эх, асран хамгаалагч, ах дүү, хамаатан садных нь зүгээс аль ч төрлийн хүчирхийлэх нь өндөр байна. гэр бүлийн орчин хүүхдэд аюултай болчихсон байгаад хүн бүр анхаарлаа хандуулж, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Албан байгууллагууд хүмүүстээ халамжаа чиглүүлэх хэрэгтэй. 2018 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 03-р тогтоолоор байгууллага бүр хүүхэд хамгаалахад мөрдөх бодлого чиглэл батлагдсан. Байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй байх, Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, тухайн байгууллагын гэр бүл хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх ёстой. Энэ бодитоор ажил болмоор байна. Одоогоор 1600 гаруй байгууллага эцэг, эхийн зөвлөлөө байгуулаад нэлээд идэвхитэй ажиллаж байна. Томоохон агентлаг, яамд маш үр дүнтэй хэрэгжүүлж байна. Монгол улсад байгаа 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй. Нэн ялангуяа Зам тээвэр, Уул уурхай, Барилгын салбар хэрэгжүүлэх нь чухал байна. Төмөр замын салбар гэхэд л 16,000 гаруй ажилтантай байна. 1000 аас дээш давсан ажилтантай томоохон салбарууд онцгой анхаарахгүй бол ажил дээрээ энгийн номхон, гэртээ очихоороо хүчирхийлэгч болж байгаа асуудлууд шийдэгдэнэ. Тиймээс бид хамт олон дотроо хүмүүжүүлье, мэргэжлийн байгууллагатай хамтаръя, байгууллага бүр сэтгэл зүйн өрөөтэй болъё. Хараа хяналтгүй хүүхдүүдэд нь зориулсан цэцэрлэг, өдөр өнжүүлэхтэй болъё, хүүхдэд нь үйлчилгээ үзүүлье, зан үйлийн өөрчлөлттэй байгаа гэр бүлүүддээ анхаарлаа хандуулъя. 

Тэрээр хүүхдийг хамгаалахад салбар бүрийн оролцоо, хүн бүрийн сэтгэл хэрэгтэй байгааг, хүчирхийллийн ард архины хамааралтай, донтсон хүмүүстэй ажиллах шаардлага нэн чухал хэрэгтэйг сануулсан. 

Бас хүүхэд хүчирхийлж байгаа хүмүүсийн сэтгэл зүйг судлах ёстой. Тэр хүмүүс хүүхэд байхдаа ямар орчинд өссөн, амьдралын ямар бэрхшээлийг даван туулснаас болж хүмүүсийн зан үйл, нийгэмшил, амьдрах ухааны боловсрол асар их ялгаатай байна. Тиймээс зөрчил маргаанаа шийдвэрлэж чадахгүй гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэж, салж байгаа юм. Мөн хүүхдийнхээ нас, сэтгэхүйн онцлогийг ойлгохгүй, мэдлэггүй, мэргэжлийн хүмүүсээс тусламж авахгүй байснаар хүчирхийлэл үйлдэгддэг. Эцэг эхчүүд хүүхдээ шийтгэдэг, сэтгэл санаагаар дарамталдаг, зоддог, эрүүл мэнд нь хохирсон байхад ч тоохгүй үл хайхарч байна.

Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал эцэг эхчүүдэд зориулсан уриалга болон хөршийн дуудлага 108 утсанд хэр их ирдэг тухай хэлэхдээ "Эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх аргыг мэддэг юм шиг хэрнээ мэдэхгүй байна. Эцэг эх гэх үүрэг хариуцлагаа үүрэхгүй байгаа нь маш том асуудал болоод байна. Энэний цаана гэр бүлийн боловсрол, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн төрийн хөтөлбөр хэрэгтэй. Нөгөө талаасаа эцэг эхчүүдэд уриалга болгож хэлэхэд:

Та ганцхан хувийн хандлагаа өөрчилчих. Өвлийн улирал болж байна. хүүхдээ хараа хяналттай байлгаарай гэж төрийн байгууллагаас сануулж зөвлөөд байхад л угаартаж байна. Нэг хувийн хандлагаа өөрчлөхөд л 99 хувийн эрсдлийг бид даван туулж чадна. 108 утсанд Хөршүүдээс ямар дуудлага ирдэг вэ? гэвэл хүүхэд нь удаан хугацаагаар уйлаад байна? Хүүхдээ хайхрахгүй байна? Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд байна? дээд айл, хажуу айлд чимээ их гарч байна гэх зэргээр ханддаг. Хөршүүд маань хүчирхийлэлд анхаарал хандуулдаг болжээ. Хуучин бол Эр эмийн хооронд илжиг бүү жороол, Айлын асуудалд оролцоод яахав, дараа нь хүнтэй муудалцах хэцүү гэх хандлагууд гардаг байсан. Хөрш нь мэдээлээгүйгээс болоод дөнгөж сая хүүхдийн амь эрсдсэн, аварч чадаагүй жишээ олон гарлаа. Энэ бол мартагдахааргүй зүйл. Олон нийт яриад өнгөрдөг ч Хүүхдэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд анхаарсаар байдаг. Үүн шиг иргэд маань ч адилхан сонор сэрэмжээ бууруулахгүй, анхаарлаа хандуулаарай" гэлээ.

Хүчирхийллийг мэдээлэгчийг хуулиар хамгаалдаг болсон. Хүчирхийлэл үйлдэгчийг мэдээлсэн хүнийг ямар хуулиар хамгаалдаг вэ? гэвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль, Гэрч хохирогчийг хамгаалах хуулиар давхар хамгаалдаг. Эдгээр хуулийн хамгаалалтын эрхзүйн орчин сүүлийн жилүүдэд бий болсон ч мэдээлэгчийг хамгаалдаг байдал жигдэрч байгааг Цагдаагийн байгууллагаас Салалт Шийдэл биш нэвтрүүлгээр мэдээлсэн. ЦЕГ-аас Хүчирхийлэл үйлдэгчийг мэдээлэгчийг хуулиар хамгаалах талаарх сургалтыг алба хаагчиддаа тасралтгүй хийж байгаа юм байна.

Мэдээлэгчийн биеийн байцаалт, гэрчийн мэдүүлэг зэргийг нууцалдаг. Харин шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авдаг юм байна. Тиймээс та хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа үед айж эмээлгүй заавал тусламж дуудах үүргээ биелүүлээрэй.