1045
 
 

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

1045

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар 2020 оны 11 дүгээр сарын 4 өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл зохион байгуулагдаж байна.
Манай аймагт өнөөдөр өглөөний 08.00 цагаас Ш.Отгонбилэгийн нэрэмжит Шинжлэх     Ухаан Технологийн Их Сургуулийн компьютер мэдээллийн төвд Ерөнхий шалгалтын үйл ажиллагаа эхэллээ. Ингэхдээ мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан ажиллаж байна.
Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байна. Цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх аж. Бүх шалгалт тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар  байх тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.
Шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд төрийн албаны шалгалтад тэнцсэнд тооцож нөөцөд бүртгэгдэх юм.
Энэ нь “Төрийн албаны тухай хууль” шинэчлэгдэн батлагдсанаас хойш зохион байгуулагдаж байгаа хоёр дахь Ерөнхий шалгалт юм. COVID-19 цар тахлаас шалтгаалан оны эхэнд зохион байгуулагдаагүйгээс энэ удаа шалгалтад  470 орчим иргэн орохоор бүртгүүлжээ.
Шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар  аймгийн Засаг Даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд ажиллаж байна. Төрийн албаны Ерөнхий шалгалт  3 өдрийн турш үргэлжилнэ.