1045
 
 

ЖУДОГИЙН ИРЭЭДҮЙН ШИЛДГҮҮД ЭРДЭНЭТИЙН ДЭВЖЭЭНД ЗОДОГЛОЛОО

1045

Жүдо бол хүндлэл, хүмүүжлийн их спорт бас урлаг гэдэг. Энэхүү их спортын төрлөөр дамжуулан ирээдүй үеийнхний төлөвшил, бие бялдрын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийх нь Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын том бодлого. Тус үйлдвэр улс, аймгийн чанартай олон тэмцээн уралдааныг тогтмол ивээн тэтгэж, зохион байгуулж ирсний нэг нь 1996 оны Атлантын олимпын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит Жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн юм. 1997 оноос хойш эдүгээ 24 дэх жилдээ тасралтгүй болж буй тус тэмцээнийг энэ удаа Монголын Жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Биеийн тамир спортын газар, “Эрдэнэт” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар хамтран “Хангарьд” паласт зохион байгуулж байна. 
Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээнд 54 жингийн ангилалд 1000 гаруй өсвөр үеийн тамирчдын барилдаан өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн өсвөр үеийн олон хотын тэмцээнд 1000 гаруй тамирчин барилдаж байна. Энэ нь жилээс жилд цар хүрээ, оролцогчдын тоо болон жүдо сонирхогчдын тоо өсөж, тэмцээний ач холбогдол дээшилснийг илтгэж байна гэж зохион байгуулагчид болон оролцогчид онцоллоо.