1045
 
 

УИХ-ЫН ГИШҮҮД ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

1045

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн нар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан, салбарын ажилтан албан хаагчид болон иргэдтэй уулзалт хийлээ. Тэд эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, хууль эрх зүйн өөрчлөлт, Монгол улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгаар мэдээлэл хийж санал хүсэлтийг сонссон юм. 
     УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир 2021 оны төсвийн онцлог нь Эрүүл мэнд, боловсролын шинэчлэл, Эмх замбараагүй газар олголтыг бүртгэлжүүлж, хууль бус газар олголтыг таслан зогсоож, ил тод болгох зорилготой. Мөн Төрийн өмчийн компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлж, ил тод байдлыг хангаж, засаглалыг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэхэд оршиж байгааг дурдсан юм. 
Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ЭМД-ын хөнгөлөлттэй эмийн чирэгдэл, үнэтэй, шаардлага хангахгүй эм, тусламж, үйлчилгээний чанарын асуудал, санхүүжилтийн хуваагдмал, оновчгүй байдал зэргээр иргэдэд мэдээлэл өглөө.
Иргэд  УИХ-ын гишүүд ойр ойрхон ирж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг болсонд талархаж,  эрүүл мэндийн тогтолцооны талаар санал хүсэлтээ илэрхийлж,  хууль эрх зүйн өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн юм.