1045
 
 

ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ХИЙНЭ

Монгол Улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалаар хүнсний эрхийн бичиг олгох журам батлагдсантай холбогдуулан дүүргийн хэмжээнд 564 өрхийн 3014 иргэн найман  хүнсний дэлгүүрээр дамжуулан үйлчлүүлдэг байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/13 дугаар “Тушаал, журамд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай” тушаалаар босго шугамыг нийслэлд 292.5 ба түүнээс доош байхаар тогтоосон.
Эрхийн бичиг олгох үйлчилгээ хүрэх ёстой эзэндээ хүрч байгаа эсэх,  хүнсний эрхийн бичиг олгох үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудыг хуулийн дагуу сонгон шалгаруулж гэрээ хийсэн, эрхийн бичгээр олгох 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг жагсаалтын дагуу олгож байгаа зэрэгт хяналт  хийхээр эхлүүлсэн ажил 14 хоног үргэлжилнэ.
1045