1045
 
 

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ ХЯЛБАР ОЛГОДОГ БОЛЛОО

Та 2020 оны Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөнгөлөлттэй эмийн жорыг бүх шатны эмнэлгийн эмчээр бичүүлж, өөрийнхөө ажил, гэртэй ойрхон аль ч эмийн сангаас авах боломжтой боллоо. Тодруулбал та ЭМД төлдөг л бол өөрийн дуртай эмч, эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.

1045Өмнө нь иргэд хөнгөлөлттэй эм авахын тулд дугаарлаж, заавал өрхийн болон сумын эмчээр жор бичүүлж авдаг байсан. Мөн зөвхөн хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй эмийн сангаас очиж авдаг байсан бол одоо бүх шатны эмнэлгийн эмч хөнгөлөлттэй эмийн жор бичдэг боллоо.

Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, Арваннэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/тай гэрээ байгуулсан бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрхтэй болжээ.

  •  Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт дуусахгүй тул хэрэгцээтэй үедээ эмчдээ үзүүлж цахим жороо бичүүлж болно.
  • Хөнгөлөлттэй эмээ өөрийнхөө ажил, гэртээ ойрхон аль ч эмийн сангаас авч болно.
  • Эмийн санд өглөө эрт очиж дугаарлан зогсох шаардлагагүй цахим жорын хүчинтэй байх хугацаанд эмээ авах боломжтой.

Та хөнгөлөлттэй эмийн цахим жорыг хаана бичүүлэх боломжтой вэ?

  • Өрхийн эрүүл мэндийн төв
  • Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /Хавдар, Халдварт, Гэмтэл, Улсын 1, 2, 3 төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын төв, Геронтологийн үндэсний төв/
  • Клиникийн эмнэлэг /Улсын болон хувийн хэвшлийн амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг/
  • Тусгай эмнэлэг /Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг/
  • Нэгдсэн эмнэлэг /Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв/
  • Амаржих газар

1045