1045
 
 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин 3,5 хувийг эзэлж өмнөх долоо хоногт 0,6 хувь буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нэг хувь бага байна. Нийт өвчлөгчдийн 80 гаруй хувийг 15 хүртэлх насны хүүхэд үүнээс 65 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Мөн Короновирусийн халдварын тохиолдолд илэрч нэмэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын даргын 2020 оны байдлын газраас Есдүгээр сарын долооны өдрийн “Амны хаалтаа зүүцгээе 2” аяныг эрчимжүүлэх албан бичиг ирсэн. Тиймээс аймгийн  шуурхай штабаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
1. Зах худалдааны төв, нийтийн тээвэр, үзвэр үйлчилгээний газрууд зөвхөн амны хаалт зүүсэн хүнд үйлчилдэг хатуу дэглэм тогтоох
2. Амны хаалт аяны тухай хэвлэл мэдээллийн бүх байгууллага / Телевиз радио, сонин төрөл бүрийн цахим хуудсууд мэдээлэл/-ээр тасралтгүй хүргэх  
3. Амны хаалтны нөөц сан үүсгэх
4. Төрийн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн багийг эргүүлээр ажиллуулж тандалт хийж, сануулга шаардлага тавих
5. Аймгийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхитнүүдийг татан оролцуулах
6. Амны хаалт борлуулах үйлчилгээ чиглэл харгалзахгүй бүх үйлчилгээний төвүүдэд худалдаалах, амны хаалт зарж байна гэсэн тэмдэг тэмдэглэгээг нийтэд харагдахаар байршуулах
7. Онгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Улаан загалмайн хороо, баг хороо сайн дурын идэвхитэн, хөршийн холбоо, иргэдийн оролцоотой хяналтыг тавьж, илэрсэн зөрчилтэй уялдуулан холбогдох байгууллага Керчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцох 
арга хэмжээ авах тухай Шуурхай штабаас сануулж байна.
1045